Өндөр хөгжилтэй оронд суралцаж, мэдлэг чадвараа хөгжүүлэхийг хүсэгч залуучуудад хэрэг болох байх хэмээн бичсэн (2004.12.10) нэгэн тэмдэглэлээ энэ удаад блог дээрээ байрлууллаа. Зарим нэг процедурийн чанартай мэдээлэл хуучирсан байж болзошгүй гэдгийг анхаараарай.
Гадаадад суралцахад юуны түрүүнд хэлний хангалттай мэдлэг, санхүүгийн баталгаа зэрэг нийтлэг хүчин зүйлээс гадна хувийн зохион байгуулалт, тэвчээр, байнгын тогтвортой ажиллах чадвар маш чухал байдаг.
Германы их, дээд сургуулиудад англи хэлээр суралцах боломж нь электроник, цахилгаан, холбооны инженерийн (electrical engineering) чиглэлүүдээс аваад математик, хими, биолог гэх мэтээр нэлээд олон чиглэл, салбарыг хамардаг. Үүний нэг жишээ нь Дармштадтын Технологийн Их Сургууль (ДТИС) дээрх Мэдээлэл, Харилцаа Холбооны Инженерийн Мастерийн зэрэг олгох сургалт юм. (Information and Communication Engineering - International Master Program)
Эхлээд энэ сургалтын хөтөлбөрийн талаарх „албан ёсны“ танилцуулгыг өгье. Уг хөтөлбөр нь Германд дээрх чиглэлээр суралцах сонирхолтой гадаад оюутнуудад чиглэгдсэн. Нийт 4 семестер үргэлжлэх бөгөөд эхний 3 семестерт лекц, семинар, лабораторийн хичээлүүдийг үзэж, сүүлийн семестертээ магистрын тезис бичиж, хамгаалахаар төлөвлөгдсөн. Магистрын тезис бичихээс өмнө 9 долоо хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн дадлага (internship) заавал хийнэ.
Хичээлүүд нь:
Гадаадад суралцахад юуны түрүүнд хэлний хангалттай мэдлэг, санхүүгийн баталгаа зэрэг нийтлэг хүчин зүйлээс гадна хувийн зохион байгуулалт, тэвчээр, байнгын тогтвортой ажиллах чадвар маш чухал байдаг.
Германы их, дээд сургуулиудад англи хэлээр суралцах боломж нь электроник, цахилгаан, холбооны инженерийн (electrical engineering) чиглэлүүдээс аваад математик, хими, биолог гэх мэтээр нэлээд олон чиглэл, салбарыг хамардаг. Үүний нэг жишээ нь Дармштадтын Технологийн Их Сургууль (ДТИС) дээрх Мэдээлэл, Харилцаа Холбооны Инженерийн Мастерийн зэрэг олгох сургалт юм. (Information and Communication Engineering - International Master Program)
Эхлээд энэ сургалтын хөтөлбөрийн талаарх „албан ёсны“ танилцуулгыг өгье. Уг хөтөлбөр нь Германд дээрх чиглэлээр суралцах сонирхолтой гадаад оюутнуудад чиглэгдсэн. Нийт 4 семестер үргэлжлэх бөгөөд эхний 3 семестерт лекц, семинар, лабораторийн хичээлүүдийг үзэж, сүүлийн семестертээ магистрын тезис бичиж, хамгаалахаар төлөвлөгдсөн. Магистрын тезис бичихээс өмнө 9 долоо хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн дадлага (internship) заавал хийнэ.
Хичээлүүд нь:
- Микроэлектроник (Microelectronics)
- Интеграл схемийн үйлдвэрлэлийн технолог (Fabrication Technology)
- Системийн дизайн (Systems Desing)
- Харилцаа холбооны технолог (Communication Technology)
- Харилцаа холбооны систем (Communication Systems)
- Програм хангамж, медиа технолог (Computer Science and Media Technology)
- Мэдээллийн технолог (Information Technology)
гэсэн хоорондоо харилцан холбоотой 7 төрлийн багцад хуваагдсан байх ба үүнээс 4 багцыг сонгож үзэх шаардлагатай.
Элсэлтийн хувьд мэргэжлийн болон хэлний гэсэн 2 шалгууртай. Мэргэжлийн шалгуур нь тухайн элсэгч:
Элсэлтийн хувьд мэргэжлийн болон хэлний гэсэн 2 шалгууртай. Мэргэжлийн шалгуур нь тухайн элсэгч:
- Математик, статистик
- Физик
- Харилцаа холбооны технологийн онол
- Харилцаа холбооны систем
- Сигнал, системийн онол
- Компьютерийн архитектур, зохион байгуулалт
- Электроник, хагас дамжуулагч хэрэгсэл
- Программчлал, программын хэлнүүд
гэсэн чиглэлүүдээр сайн суралцсан, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл манайхаар бол электроник, компьютер, холбооны инженерийн чиглэлээр суралцаж төгссөн эсвэл төгсөх ангийн оюутнуудад илүү дөхөм гэсэн үг. Хэлний шалгуур нь тухайн элсэгч TOEFL 570 (paper based), TOEFL 230 (computer based), IELTS 6.5, Cambridge CPE level C гэсэн болзлыг хангахыг шаарддаг.
Элсэлт 2 үе шаттай явагдана. Эхний шатанд Сургалтыг Зохицуулах Алба (iCE Master Program Coordination Office), Шалгаруулалтын Комисс (iCE Selection Committee) хамтран тухайн элсэхийг хүсэгч элсэлтийн болзлыг хангаж байгаа эсэхийг шалгана. Энэ шалгалтыг давсан элсэгч 2 дахь шатанд Гадаад Оюутны Албанд (Foreign Students’ Office буюу Akademisches Auslandsamt, AAA) бүртгүүлж албан ёсоор оюутан болно. Элсэлтийн процедурыг нарийвчлан дурьдвал:
- Элсэхийг хүсэгч онлайнаар (энэ хөтөлбөрийн Интернет хаягаар орж, www.microelectronic.e-technik.tu-darmstadt.de/ice_master/ ) бүртгэлийн маягт бөглөнө. Бүртгэл амжилттай болсон тохиолдолд онлайн системд нэвтрэх хэрэглэгчийн нэр, нэвтрэх үг авна.
- Үүний дараа диплом, дүнгийн хуулбарын электрон хуулбарыг (сканердсан хуулбар) имэйлээр илгээнэ. Сургуулиа арай төгсөж амжаагүй байгаа ч 6 сарын 15 гэхэд дипломаа аваад, хуулбарыг нь явуулж болохуйц бол энэ тухайгаа мэдэгдэх хэрэгтэй.
- Үүний дараа онлайн тест бөглөх эрхтэй болно. Энэ тест нь манайхаар бол конкурс буюу уралдаант шалгаруулалт гэсэн үг.
- Хэрэв онлайн тестийг амжилттай давбал бүртгэлийн шатанд шилжинэ гэсэн үг. Үүнд элсэлтийн өргөдлөө Гадаад Оюутны Албанд (AAA, www.tu-darmstadt.de/aaa ) онлайнаар бөглөхийн хамт нэмж нэг хувийг өөрөө хэвлэж авна. Уг хэвлэсэн хувиа диплом, дүнгийн хуулбар болон бусад шаардлагатай бичиг баримтын баталгаажсан хуулбарын хамт ААА-д шуудангаар илгээнэ.
- Эдгээр бичиг баримт дараа нь ААА-с Шалгаруулалтын комисст очих ба уг комисс онлайн тестийн үр дүн, суралцсан байдал (диплом, дүнгийн жагсаалтыг үзнэ), товч намтарт (curriculum vitae) шинжилгээ хийсний эцэст уг хөтөлбөрт суралцах эрх олгох эсэхээ шийднэ. Хэрэв эерэг хариу авбал энэ тухай ААА-с элссэн болохыг баталсан албан бичгийг (Zulassung гэж германиар нэрлэдэг) шуудангаар авна. Элсэлтийн онлайн бүртгэл жил бүрийн 1 сарын 15-наас эхлэх ба 7 сарын 31 гэхэд “бүх юм” дууссан байна.
Элсэлтийн явцыг доорх зурагт үзүүллээ.
Одоо уг сургалтын талаарх “бодит байдлыг” өөрийн үзсэнээрээ тайлбарлая. Энэ сургалтын хөтөлбөрийн давуу тал нь Германд (1), англи хэлээр (2) суралцах гэсэн 2 боломж гэж үзэж байна. (1) Германы их, дээд сургуулиуд боловсрол, судалгаа шинжилгээний чанар, чадавхаараа дэлхийд дээгүүрт тооцогддог. Энэ “чанарыг” үнэгүй өгдөг нь олон орны оюутны анхаарлыг татаж, чанартай боловсролыг үнэгүй шахам эзэмших “хорхойг” хөдөлгөдөг нь эргэлзээгүй. Ихэнх сургуулиуд нь саяхнаас төлбөртэй болж эхэлж байгаа. Гэхдээ энэ төлбөрийн хэмжээ дунджаар жилийн 1500 Евро тул бусад өндөр хөгжилтэй орнуудын төвшинтэй харьцуулахад харьцангуй хямдханд тооцогдоно. (2) Англи хэлний суурь сайтай хүнд сургуульд элсэх “оролдлого хийх”-ийн тулд нэмж герман хэл сурах шаардлагагүй. Хэдийгээр Германд суралцаж байгаа ч энэ мастерийн зэргийн сургалт бүх хичээлээ англи дээр үзээд төгсөх боломжийг олгодог. Хэрэв өөрөө хүсвэл герман хэлээр хичээл сонгон үзэх боломж нь нээлттэй. Мэдээж ажил төрөл, амьдралын шаардлагаар герман хэл сурах шаардлага гарах ба орчинд нь байгаа тул илүү дөхөм ч байж болно. Ер нь Монголдоо герман хэлний анхан шатны мэдэгдэхүүн аваад ирэхэд хангалттай. Цаашид гүнзгийрүүлэх эсэх нь өөрийн чинь шийдвэр.
Элсэлтийн журам, явц нь мэдээж Монголынхоос ондоо, тэр болгонд чинь хэлээд өгөх хүнгүй хэцүү байж магад. Гэхдээ энэ гол асуудал биш. Гол “асуудал” суралцахаас эхэлнэ. Сургалт нь чөлөөтэй, зүйрлүүлбэл МУШУТИС-д хэрэгжиж байгаа кредит системийн сургалт учир ямар ч анги, хичээлийн хөтөлбөр байхгүй, семестерийн эхэн бүрд болдог танилцуулах арга хэмжээнээс үндсэн мэдээллээ олж авна. Мэдээж Германд найз нөхөд, хамаатай садантай хүнд ийм хүндрэл гарахгүй ч байж болно.
Энэ мастерийн зэргийн сургалтын хувьд эхний семестерт заавал үзэх ёстой суурь хичээлүүдийг үзэх ба эдгээр нь онолын гүнзгий мэдлэг шаардахын дээр хэрэв семестерийн шалгалтан дээр аль нэг хичээлийн шалгалтанд нь унавал дараагийн семестерт зөвхөн унасан хичээлийн шалгалтаа өгөх хатуу дүрэмтэй. Энэ нь богино хугацаанд хурдан төгсөх гэсэн оюутнуудад үнэхээр саад болдог.
2 дахь семестрээс эхлэн өөрсдөө хичээлээ сонгон үзэх ба дээрх 7 багцаас зөвхөн 4 багцынх нь хичээлийг сонгон үзнэ. Өөрийн сонирхол, чадварт тааруулан сонгодог болоод тэр үү энэ семестерээс эхлэн хичээл хамаагүй хөнгөн болсон мэт санагддаг. Энэ семестерт байх үедээ дадлага хийх газраа өргөдлөө явуулж байх хэрэгтэй. Учир нь өргөдлийн хариу 4-6 сарын дараа ирдэг тул 2 дахь семестрийн завсарлагаанаар дадлагаа хийхээ тохируулах хэрэгтэй. Семестер хоорондын завсарлагаанаар амарна гэсэн ойлголт байхгүй болохыг онцолмоор байна. Энэ үеэр шалгалтууд болдог бөгөөд оюутнууд сууж, давтах нь хичээлийн үеэс ч эрс нэмэгддэг. Жишээ нь энэ үеэр номын санд суух суудал ч олдохгүй хэмжээнд хүрдэг.
Ном сурах бичгийн хувьд англи дээр хичээллэж байгаа гээд олдоц муутай гэх юм огт байхгүй. Харин ч бүх чухал шаардлагатай сурах бичгүүд англи дээр байх нь элбэг байдаг. Герман профессор, оюутнуудын хувьд ч тэдэнтэй англиар ойлголцоход ямар ч хүндрэл байхгүй.
Зөвхөн ДТИС гэлтгүй өөр бусад их сургуулиуд англи хэлээр төрөл бүрийн чиглэлээр мастерийн зэрэг олгох сургалтыг санал болгодог. Жишээ нь:- Computational Science and Engineering at the Technical University of Munchen - http://www.cse.tum.de/
- Communications and Electronics at the Gerhard Mercator University – http://www.uni-duisburg.de/
- Chemical Engineering at the Aachen University of Technology - www.vt.rwth-aachen.de/Master/welc.html
- Mathematics at the University of Karlsruhe – http://www.mathematik.uni-karlsruhe.de/
- гооглээр хайх ...
Эцэст өөрийн сурч, амьдарч байгаа хот Дармштадтын (http://www.darmstadt.de/ ) талаар товч танилцуулья. Газар зүйн байрлалын хувьд Дармштадт нь Германы төв хэсэгт байрлах ба Хэссэн (Hessen) муж улсад харьяалагддаг. Ойр орших томоохон хот гэвэл Франкфурт (Frankfurt am Main, 40 км орчим зайтай). Дармштадтыг албан ёсоор “шинжлэх ухааны хот” (Wissenschaftstadt Darmstadt) гэж нэрлэсэн нь уг хотод Германд төдийгүй дэлхийд нэр бүхий эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрүүд байдагтай холбоотой. Тухайлбал:
- European Space Operation Center, ESOC: Европын Сансрын Агентлагийн Газрын Удирдлагын Төв (www.esa.int/SPECIALS/ESOC/ )
- European Organization for the Exploitation of Meteorological Satellites, EUMETSAT: Цаг Агаар, Орчны Шинжилгээний Хиймэл Дагуулын Европын Байгууллага (http://www.eumetsat.int/ )
- Fraunhofer Gesellschaft: Фраунхоферийн Судалгааны Лабораторийн зарим институтууд (http://www.fraunhofer.de/)
- Gesellschaft für Schwerionforschung: Хүнд Ионы Судалгааны Лаборатори (http://www.gsi.de/ )
- Merck KGaA: Европын хамгийн эртний мөн томд тооцогдох эм, химийн бэлдмэлийн үйлдвэр (http://www.merck.de/ )
Сонирхуулахад химийн үелэх системд хүртэл энэ хотын нэр орсон байдаг. Тодруулбал үелэх системийн 4 элементийн нэр нь Европ, Герман, Хэссэн, Дармштадт гэж байдаг. Эдгээр нь: 63 дахь элемент Eu буюу Europium, 32 дахь элемент Ge буюу Germanium, 108 дахь элемент Hs буюу Hassium, 110 дахь элемент Ds буюу Darmstadtium юм. Сүүлийн 2 элементийг (Hs-Hassium, Ds-Darmstadtium) дээр нэрлэсэн Хүнд Ионий Судалгааний Лабораторид 1984, 1994 онд тус тус нээсэн байсан. (http://www.ktf-split.hr/periodni/en сайтаас үелэх системийг үзэж болно.) Энэ лабораторид үүнээс гадна хэд хэдэн элементийг мөн нээсэн ажээ.