Н. Багабанди гуайн титэм үгийг энд дахин хуулбарлан (зөвшөөрөлгүй) тавив. Дараа дахин дахин уншиж байхад ойр гэдэг үүднээс хуулав.
Нойрыг унтаж барахгүй, сэрж барна. Энэ үгийг хэн, хэзээ анх хэлснийг мэдэхгүй. Их л эрт хэлэгдсэн байх. Сургаал үг урт настай байх тусам хүч ихтэй, ач тус нь далай мэт уужим. Хүний амьдралд алтнаас илүү үнэ цэнэтэй алдарт энэ үгийг би их хожуу, оюутан болсон хойноо нэгэн ухаант хүнээс анх сонссон юм. Энэ хүн бол Дондогийн Цэвэгмид гуай байлаа. Тэр үед хилийн чанадад суралцдаг, зуны амралтаараа эх орондоо ирсэн оюутнуудыг цуглуулан ухаант мэргэдээр сургаал айлдуулдаг байсан юм. Тэр жил ухааны их сангаасаа ухаарлын хур буулгасан ухаантан нь НҮБ-ийн индрээс Монгол хэлээр анх үг хэлсэн Монгол төрийн том зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч энэ алдарт хүн байлаа.
Д.Цэвэгмид гуай ухаан далай номноос эхтэй, номтой шадарлан нөхөрлөж байж л ном эрдэмтэй хүн болно гэдгийг сэнхрүүлэн, ном эрдэмтэй болохын тулд нойроо хасах хэрэгтэйг ухааруулсан нь ой тойнд гүн бат шингэжээ. Үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрдэг буруу зуршилтай болчихоогүйд маань тэр ухаант хүний ончтой үгийн ид шид нөлөөлсөн нь гарцаагүй. Онож хэлсэн үгийн хүч зүйрлэшгүй. Үг өвтгөх ч хүчтэй, үг эдгээх ч чадалтай. Үгээр үүссэн шархыг эмээр эмчлэх аргагүй. “Үгэнд өвддөггүй хүнийг саваагаар гөвшөөд нэмэргүй” гэдэг. Номонд мэргэн болохын нэг уг сурвалж нь нойронд сэргэг байх явдал гэдгийг хүүхэд залуус та нар марталгүй бодож, тасралтгүй санаж яваарай. Гэдсээ цэрийтэл идэж, ухархайгаа ширгэтэл унтсанаас олох олдвор, хожих хожвор гэж үгүй, харин алдах алдаа, хохирох хохирол нь харамсаж халаглам их. Их идэш өвчин дагуулж, эрүүл мэндийг сүйтгэдэг бол их нойр залхууг дагуулж сурч мэдэх, хийж бүтээх хайран цагийг яйран болгон сүйтгэнэ. Идэхдээ ухасхийж, хийхдээ гэдэсхийх идэмхий унтамхай хүнээс их үйл хэргийг хүлээх нь үүлгүй тэнгэрээс хур хүлээхтэй адил.
Хоногийн хорин дөрвөн цагийг уртасган сунгах боломжгүй нь өглөөдөө наран мандаж, оройдоо жаргана гэдэгтэй ижил хөдлөшгүй үнэн юм. Цаг хугацааг уртасгаж сунгаж ч болохгүй, агшааж огшоож ч чадахгүй. Түргэн урсгалт голын ус өмнүүр чинь мяралзан урсаж одохын адил цаг хугацаа өөрийн жамаар жирэлзэн урсаж өнгөрнө. Холыг зорьж, томыг мөрөөдөн, их зүйл хийж бүтээх хүсэл тэмүүллээр жигүүрлэн яваа хүнд цаг хугацаа бүхнээс эрхэм, тэдний хувьд цаг алтнаас ч үнэтэй. Нэгэнт хоногийн хорин дөрвөн цагийг уртасган сунгаж болохгүй болохоор энэ цаг хугацааг дээд зэргээр үр ашигтай ашиглаж сурах нь амжилт олохын үндэс байдгийг залуу хүн бүр ухаарах ёстой. Сурч мэдэх, хийж бүтээх цагаа уртасгах өөрийн чинь гарын дор байгаа бэлэн боломж бол унтах нойрсох цагаа биендээ хохиролгүйгээр багасгах явдал билээ. Унтах нойроо хасч, бүтээн туурвих цагаа уртасгаж чадсан байгалийн шинжээч нэрт эрдэмтний амьдралд тохиолдсон санаа авууштай, хөгжилтэй түүхийг би хүүхэд залууст жишээ болгон ярьдаг юм. Сайхи эрдэмтэн цаг хэмээх эрээд олдохгүй ховор эрдэнэ тэртэй тэргүй хязгаартай гэдгийг хэнээс ч илүү мэддэг хэрнээ өглөө эртлэн босч чаддаггүй, хайран бүтээлч цагийг унтаж өнгөрөөдөг байжээ. Өглөө эртийн бүтээлч цагийг нойрсож өнгөрөөдөг муу зуршлаа таягдан хаяхаар зориглон хатуу шийдэж, эртлэн босож байхаар сэтгэл шулуудсан ч муу дадлаасаа салж чадахгүй, дуг нойрондоо дугжирсан хэвээр байв. Ингээд үйлчлэгчээсээ тусламж хүсч, өглөө эрт сэрээж байхыг гуйлаа. Тэр ч бүү хэл өглөө бүр зургаан цагаас өмнө сэрээж өгвөл сэрээсэн тоолонгоор нь үйлчлэгчдээ мөнгө өгч байхаар тохиролцов. Эхний хоногуудад нойр ханаагүй байна, жаахан унтуулаач хэмээн гонгинож, тэр ч бүү хэл хүн тайван амгалан унтуулсангүй гэж уцаарлана. Тэгсэн мөртлөө арайхийж сэрэхээрээ амласан цагтаа яагаад сэрээсэнгүй вэ гэж үглэнэ. Энэ мэт байдалд үйлчлэгч нь ундууцан өөрийн аргыг хэрэглэхээр шийдэв. Бас тохирсон ёсоор сэрээсний төлөө мөнгө авах сонирхол түүнд байлгүй яах вэ. Тэгээд өглөө зургаан цаг болмогц эзнийгээ орноос нь татаад унагачихдаг болов. Зарим өглөө ор руу нь хүйтэн ус цацаж, буцаж хэвтэхийн аргагүй болгоно. Үр дүн удалгүй гарлаа. Хоёр талаасаа хичээл зүтгэл гаргасны үр дүнд тэр эрдэмтэн их унтдаг муу зуршлаа хаяж, өглөө эртлэн босч, судалгаа шинжилгээний ажилдаа шамдах цаг хугацаа нь ахиу тавиу болжээ. Хожим нь эрдэмтэн, “байгалийн шинжлэх ухаанаар миний бичсэн бүтээлийн дотроос гурав, дөрвөн боть нь үйлчлэгчийн минь хүч юм” гэж дурсан бичсэн байна.
Унтаж нойрсох цаг хугацаагаа багасгаж чадвал ихийг бүтээх боломжийг өөртөө шинээр нээх болно. Алдар суут эрдэмтэд унтах нойроо хугаслан хүн төрөлхтний төлөө билиг оюунаа зориулдагийн нэгэн адил уран бүтээлчид ч унтах амрах цагаасаа хугаслан урлан бүтээх үйлстээ зориулж, мөнхийн бүтээлээ туурвидаг байна. Нэгэн алдарт зураачид залуу зураач судалбар зургуудаа авчирч үзүүлжээ. Тэрээр зургуудийг ихэд таашаан магтаж, олзуурхан баясав. Гэтэл залуу зураач цаашид уран зураг бүтээж, ахиж дэвших бололцоогүй болсноо хэлэв. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд өглөө арван цагаас оройн зургаан цаг хүртэл өөр ажил хийх зайлшгүй шаардлагатайгаа учирлав. Та өглөө дөрвөөс арван цагийн хооронд бүтэн зургаан цаг юу хийдэг вэ гэж асуухад залуу зураач “унтдаг” гэж хариулав. “Тэгвэл та зураг зурах биш, насаараа унтах төөрөгтэй хүн байна даа. Сайн зураач болъё гэж хүсэж мөрөөдөж яваа бол өглөө дөрвөөс есөн цагийн хооронд зүтгэж оролдоод үз дээ. Хүний хамгийн бүтээлч үе бол өглөөний дөрвөөс есөн цагийн хооронд байдаг, би энэ хугацаанд зургаа зурж зураач болсон юм даа” гэж зөвлөжээ. Залуу зураач авьяас төгөлдөр багшийнхаа алтан сургаалыг ёсчлон дагаж, унтах цагаасаа хасч, урлан бүтээх цагаа нэмэгдүүлэн нэр алдартай зураач болж чадсан гайхалтай түүх бий. Залуус та нар ч гэсэн өглөө эртийн бүтээлч үеийг аль болохоор ашиглаж сурахыг хичээцгээ. Бизнесийн салбарт амжилт олсон хүмүүс ч унтах нойроо хасан, цөхрөлтгүй хөдөлмөрлөж байж өөрийн бахархам намтрыг бүтээсэн байдаг. Тэрбумтан Аристотель Онассис “мөнгөтэй болохын тулд нойроо хас. Өдөрт гурван цаг дутуу унтахад жилд бараг нэг сарыг хэмнэнэ” гэж хэлсэн байна.
Унтах цагаасаа хасч чадахгүй бол бага цагт ихийг амжуулах арга дадал эзэмш. Өөрөөр хэлбэл бүтээмжээ аль болохоор нэмэгдүүл. Энд мэдээж хэрэг боловсрол мэдлэг, ажлын туршлага, уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай. Цаг хугацааг дээд зэргээр үр ашигтай өнгөрөөх арга барилд цуцалтгүй суралц. Цаг хугацааны үнэ цэнийг жинхэнэ ёсоор мэдэрч, дээд зэргээр үр ашигтай өнгөрөөж сурвал бүтээлч үйлс чамайг нарны алтан цацраг мэт ямагт гийгүүлж байх болно. Омголон залуу насны буцалж дэвэрсэн ааг омог, багтаж ядсан эрч хүчийг зугаа цэнгэл, тоглоом наадам, хий дэмий шалдар булдар зүйлд зарах биш бүтээлч үйлсийн төлөө зориулахыг эрмэлз. Хайран залуу насныхаа эрч хүчийг гэнэн мунхаг зангаасаа болоод даанч үр ашиггүй өнгөрөөж дээ гэж хожмын өдөр ухаан суухдаа харамсан халаглахгүйгээр үр ашигтай ашиглахыг хичээ. Хальж асгарсан сүүг хамаж авч болдоггүй шиг үр ашиггүй өнгөрсөн амьдралыг эргүүлж буцаан эхлүүлэх боломжгүй. “Амьдарч өнгөрүүлсэн өдөр бүхэн шинэ юм шиг байхаар амьдрах хэрэгтэй”.
Хүүхэд залуус та нар эрт босч сурвал амьдралдаа ухаалаг бөгөөд гайхамшигт алхам хийж байна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй. Эртэч шувуухай хоол олж иднэ гэсэн үг бий. Эрт босвол нэгийг үзэж, орой унтвал нэгийг сонсох; эрт босвол өдрийн ажилд тус, эрдэм сурвал насны үйлсэд тус гэж манай ухаант дээдэс сургаж ирсэн нь зүгээр ч нэг үг яасан ч биш.
Идэр есийн хүйтэн тачигнасан өглөө эртлэн босч адуундаа мордож, цан хүүрэг татуулан давхиж яваа хийморлиг монгол залуу, өглөө эрт босч эрдэм номд шамдан, бүтээлч үйлсийн төлөө хичээн зүтгэж байгаа хүүхэд залуус ирээдүйн амжилтын эзэд байх нь эргэлзээгүй. Хичээл зүтгэлийг амжилт үргэлж дагадаг юм. Унтахаа багасга, өглөө эрт бос гэдэг нь зайлшгүй авах нойроо хас, битгий унт гэсэн үг ердөө биш. Бөх бат сайхан нойрсох шиг жаргал үгүй. “Хүний найдвар ба нойрыг нь авчих юм бол тэрээр ертөнц дээрх хамгийн золгүй амьтан болно”. Сайн сайханд, аз жаргал, амжилт бүтээлд хүрэх найдварын галаа үргэлж бадрааж амьдар!
Нацагийн Багабанди
Эх сурвалж: Даяар Монгол сайт
Friday, March 5, 2010
Tuesday, October 13, 2009
Чармайлт бол амжилтын эх үндэс
Н. Багабанди гуайн титэм үгийг энд хуулбарлан (зөвшөөрөлгүй) тавив. Дараа дахин дахин уншиж байхад ойр гэдэг үүднээс хуулав.
Амжилт ололтын оргил өөд мацан авирахыг бодож мөрөөддөггүй залуу хүн энэ орчлонд байхгүй байлгүй. Амжилт ололтыг хаа нэгтэйгээс хэн нэгэн ачтан буянтан хишиг болгон хайрладаггүй, түүнийг эзэн хүн уйгагүй хичээл зүтгэлээрээ бүтээн дархлана. Тийм ч учраас аз жаргалыг төрүүлэгч ээж нь хичээл зүтгэл мөн гэж хэлдэг байх. Төрөлхийн авьяас билгээрээ амжилтын оргилд гарсан алдартнууд бий. Авьяас бол тэр болгонд заяагаад байдаггүй бурхны хишиг.
Гэхдээ л махран чармайн хөдөлмөрлөхгүйгээр дан ганц авьяасын хүчээр алдрын тавцанд хүрсэн суу билигтэн нэг ч үгүй. “Суу билиг эхлэлийг тавьж болно. Үйл хэргийг гүйцээхэд тэвчээр, хөдөлмөр хэрэгтэй”. Амжилтад аз хөтөлдөг гэж хэлдэг, боддог хүмүүс бий. Сугалаагаар гэнэт их мөнгө хожих нь аз мөн. Азыг буй болгон бүтээдэггүй, аз хүнд заяадаг, хааяа хааяахан азын тэнгэртэй аавын хүү, ээжийн охинд таарч тохиодог буян хишиг. “Амжилт гэдэг бол арван хувийн аз, ерэн хувийн хөлс” гэх үг байна. Тэгэхээр амжилтанд хүрэхийн тулд хөлсөө ахиухан дуслуулж хөдөлмөрлөх хэрэгтэй байх нь ээ. Амжилтад хүрсэн хүмүүс цаг бол алт гэдгийг маш сайн мэддэг, цаг хугацааг дээд зэргээр ашиглаж сурсан гайхамшигт дэглэмтэй байцгаасан. Цагийг үр бүтээлтэй ашиглаж сурсны ачаар шороон дээр сууж байсан олон хүн алтан дээр суусан жишээ захаас аван бий. Бусдаас ахиу хурдтай, илүү гавшгай байж тэднээс давсан амжилт олох магадлалтай. “Хурдан шуурхай байх нь аливаа үйл хэргийн амин сүнс нь байдаг”. Бүхнээс нягт нямбай, нарийн чамбай ажилладаг хүнд амжилтын бариа илүү ойрхон байна.
Ус чийггүйгээр өвс ургамал ургадаггүйн адил гүйцэтгэх чадваргүй хүн амжилт олно гэж байхгүй. Цаг хугацаа, үйл ажлаараа шалгагдсан гүйцэтгэх чадварын ханш өндөртэй хэн ч гэсэн эрээд олдохгүй эрдэнэ гэдэг шиг эрэлт хэрэгцээтэй. Гүйцэтгэх чадвар сайтай байна гэдэг нь ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч, бас дээр нь санаачлагатай байхыг хэлнэ. Аливаа хүн нүдэнд харагдах гэж гүйж харайснаараа бус, нүдэнд харагдахуйц гүйцэтгэж бүтээснээрээ үнэлэгдэнэ. Хүмүүс чамайг хэрхэн үнэлж байна чи илүү ч үгүй, дутуу ч үгүй тийм л үнэлгээтэй. Хүн бүрт өөрийнх нь хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүрэг бий. Хийх ажил, гүйцэтгэх үүргээ цаг хугацаанд нь, өөлөх зүйлгүй чамбай, голох юмгүй чанартай хийж, хэлсэн үгэндээ ч, хийх ажилдаа ч эзэн болох нь гүйцэтгэх чадвар сайтай хүмүүсийн нийтлэг дүр төрх.
Чөмгөө дундартал чармайн ажиллаж, хийж буй ажилдаа чин сэтгэлээ шингээн хөдөлмөрлөж байгаа хүн зорилгоо биелүүлж, зорьсондоо заавал хүрнэ. “Алдар хүнд, амжилт ололт өөд ганц зам хөтөлдөг. Энэ бол хөдөлмөр. Өөр замаар түүнд хүрэхийг хүссэн хүн хулгайгаар хилийн худалдаа хийгчтэй адил”. Алс газарт хүрэхийн тулд олон уул даваа, ус мөрнийг гатлан, замын ачаалал зүдэргээг амсч мэдрэн очдог бол амжилтад хүрэхийн тулд олон сорилт шалгалт, бэрхшээл саадыг даван туулж, зовлон зүдэргээг шүд зуун гэтлэх хэрэгтэй болно. Саад бэрхшээл хүнийг сөхрүүлж туйлдуулахын тулд замд хөндөлсдөггүй, даван туулахын тулд байдаг юм. Саад бэрхшээлээс зүрхшээн шантрагч амжилт ололтын барианы зурхайд хүрч чадахгүй, замын хугаст эргэж хурган, зүрх алдан зогсож, зорьсондоо хүрэлгүй буцна. Тийм хүмүүсийг амжилтын наран хэзээ ч гийгүүлэхгүй.
Хүмүүс аян замд мордохдоо хаанаас гараад, хаагуур дайрч, хаана хүрэхээ тооцдогийн адил юунд, хэзээ, яаж хүрэхээ урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл амжилтыг төлөвлө. Би үүнийг заавал хийж чадна гэсэн эргэлзээ тээнэгэлзээгүй сэтгэл зүйн бэлтгэл, итгэл үнэмшилтэй болж байж алив ажил чинь амжилттай өндөрлөнө. “Итгэл, сэтгэлтэй хүн хамгийн хэцүү ажил дээр ч амжилт гаргадаг, харин хамгийн өчүүхэн эргэлзээнд автах л юм бол өнгөрдөг”. Ажлаа зөв эхлэх хэрэгтэй. Мордохын хазгай болж болохгүй. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай. “Эхлэл нь муу бол төгсгөл нь тийм” гэсэн үг ч бий.
Эргэж буцсан, шийдэж чадахгүй эргэлзсэн хүмүүс амжилтаас байнга хоцордог. “Урьдчилан өөрийгөө ялагдсанд тооцдог хүн жинхэнэ тэмцэл эхлэхээс өмнө тал хувиар үнэнхүү ялагдсан байдаг”-ийн адил шийдэж чадахгүй эргэлзсэн хүмүүс хүрч болох амжилтынхаа тал хувийг ажлаа эхлээгүй байхдаа аль эрт алдсан байна. “Гол төлөв үйл хийхээр шийдсэн хүмүүст амжилт ирдэг. Харин юмыг зөвхөн цэгнэн сууж, алгуурладаг хүмүүст амжилт ховор олддог”.
Амжилтад хүрэх зам хэзээ ч шулуун дардан байдаггүй. Азгүйтэл, бүтэлгүйтэл алхам тутам отож, сүүдэр мэт дагана. Бүтэлгүйтлийн хар бараан үүл хуран хуралдаж, дөтлөн ойртож байсан амжилтын нарыг түр зуур халхлахад цөхөрч цочирдох хэрэггүй. Аадрын дараа нар манддаг жамтай. Нүүрлэн ирсэн бүтэлгүйтэлд бүдэрсэн ч түүнээс сургамж авч, хашир суун, хөл дээрээ улам хүчтэй босч ирсэн хүн тэрхүү бүтэлгүйтлийн төгсгөлийг амжилтын эхлэл болгон хувиргаж чадна. Эхний бүтэлгүйтэлдээ зориг мохон шантарвал, дараа дараагийн бүтэлгүйтлээс нуруугаа авсан морь шиг эмзэглэн халирч, бүтэлгүйтлийн ангалд босч ирэхгүйгээр ойчно. Амжилт зоригтныг дагана. Зориг зүрхгүй аймхайчууд эрсдэл хийх чадваргүй. Эрсдэл хийхгүйгээр амжилт олох нь гантай жилийн бороо шиг ховор тохиолдол. Эр зоригтой ухаалаг хөдөлж, эрч хүчтэй хичээн зүтгэж байж амжилтын оргил өөд алхам алхмаар дөхнө. Уйгагүй хулгана уулыг нүхлэнэ гэдэг шиг ямар нэг ажлыг хийж бүтээхээр уйгагүй чармайн ажилласан хүн амжилт олох нь эргэлзээгүй. “Зоригтой хөдөлсөн хүнд гол төлөв амжилт тохиодог, харин хулчгар зан гаргаж, аливаа уршгаас байнга болгоомжилдог хүнд амжилт ховор олддог”.
Амжилт, залхуурал хоёр гал, ус мэт харш. Гараа хөдөлгөж, тархиа ажиллуулах дургүй залхуучуудаас амжилт ололт анч нохдод хөөгдсөн гөрөөс шиг зугатан зайлна. Ямар ч ажил, үйлдлийг хойш тавин алгуурлах буруу зуршил залхуучуудын бие сэтгэлийг хөдөлгөхгүйгээр баглаж хүлсэн байдаг. Өнөөдөр хийх ажлыг маргааш гэж, одоо хийх зүйлийг дараа гэж хойшлуулах тусам ам тостох амжилт тэр хэмжээгээр алслан холдсоор байна. Залхуурал бол хүнд буг мэт шүглэсэн адгийн гажгуудын эх үүсвэр билээ. Залхуу хүн гавьяат үйл бүтээж, гайхалтай амжилтанд хүрнэ гэж хий хоосон хүлээх, тэвнийн сүвэгчээр тэмээ сүвлэх хоёр ижилхэн үр дүнтэй. Гар хумхин зүгээр суух, дэр дэрлэн хажуулан хэвтэхээс өөрийг хийхгүй залхуу зангаас салахгүй бол хэнд ч хэрэггүй байсаар хатаж үгүй болдог хорт мөөг шиг хувь тавилан гунигтайгаар хүлээх болно.
Амжилт хариуцлагыг дагана. Ажлаа арван хуруу шигээ мэддэг, эрхэлсэн ажилдаа эзэн болдог хариуцлагатай хүн хэзээд амжилтын эзэн байх тавилантай. Хариуцлагагүй хүнд хариуцуулсан ажлын хувь заяа, цоорхой хувинд ус хийх хоёр адилдаа адил. Эрхэлсэн ажлынхаа сайн, саар аль ч үр дүнг өөр хэнтэй ч хуваалцахгүй зөвхөн өөрөө хариуцлагыг нь үүрэхээр ажлын зохион байгуулалтыг хангах хэрэгтэй. Хариуцлагыг хагас дутуу үүрүүлсэн газарт сайнаа өөртөө нааж, саарыг бусдад нялзаах буруу сонирхол буглан үүрлэнэ. Хүмүүс ямар нэгэн зүйлд бүрэн хариуцлага үүрснээр илүү үр дүнтэй ажиллаж, авьяас чадвараа нээн дайчилж, улмаар амжилт олдог юм.
Биеийг амьд явуулах зүйл нь хоол унд бол сэтгэлийг амьд явуулах зүйл нь найдвар. Амжилт олно гэсэн найдварын галаа ямар ч нөхцөлд унтрааж болохгүй, найдварын гал үргэлж асаастай байх учиртай. Модны үндэс ялзарвал мөчир нь хатдаг шиг найдварын гал унтарвал амжилтын бүх мөчир тэр дороо хатаж, хумхийн тоос болон хийснэ. “Цөхөрч ч бай, эргэлзэж ч бай, инээж ч бай, ямагт найдаж байх хэрэгтэй”.
Саад бэрхшээлгүй, цэцэг бүрхсэн замаар шулуухан хурдалсаар амжилтын оргилд үсрэн дүүлэн хүрнэ гэж хөнгөн гоомой бодож тооцон, хий хоосон мөрөөдөж, өөрийгөө хуурах хэрэггүй. Амжилтад хүрэх бэрхшээл зүдэргээнт аян чиний сэтгэлийн хат, биеийн тэвчээрийг алхам тутам шалгах болно. Хэн үл шантарна, тэр зайлшгүй хүрнэ. Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлагч тэвчээр муутай хүн амжилтын оргилд хүрэлгүй бэл хормойгоос нь буцдаг. Бэрхшээлийн өмнө сөгдөн сөхрөхгүй, тэвчээр заан даван туулж байж бахдам амжилтад хүрч өнгө алаглаж, баяр бялхсан мөчтэй учирна. “Амжилтыг амьдралдаа хүний хүрсэн байр сууриар төдийгүй, амжилт олохын тулд түүний даван туулсан саад тотгороор хэмжих хэрэгтэй”. Чармайн зүтгээд амжилт олж чадаагүй ч чадах бүхнээ хийсэн хүнийг зүй ёсоор үнэлэн хүндэтгэ. Хүн өөрийнхөө илүү мэддэг, илүү чаддаг, хичээн зүтгэж хүчлэн чармайсан тэр л салбартаа амжилтад хүрнэ. Сүр дуулиант, сүрдэм нүргээнт амжилтын оройд цойлон гарлаа ч амжилтаараа битгий сайрх, алдар хүндэд бүү мансуур, даруухан даруулгатай байцгаа!
Эх сурвалж: http://www.mongolnews.mn/unuudur.php?n=41887

Tuesday, June 24, 2008
Евро 2008
2008 оны 6 сарын 7-с 29-ны хооронд Австри, Швейцари улсуудад дамжин зохион байгуулагдаж байгаа Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн олон хүний сонирхлыг татаж байгаа нь лавтай.
Багуудын тоглолтоос дутахгүй үзүүштэй явдлууд хөл бөмбөгийн эргэн тойронд болдогийн нэг жишээг энд сонирхуулж байна. 6 сарын 16-нд Герман, Австрийн шигшээ багуудын хоорондох тулаан Германы багийн хожлоор өндөрлөсний дараа хөгжөөн дэмжигчид нь иймэрхүү байдалтай баярлаж байлаа.
Үйл явдлын хэсгээс хийсэн бичлэгээ байрлууллаа, сонирхоорой.
Энд бас нэг видео байрлууллаа.
---
Saturday, May 3, 2008
Arviinhandaa
Arvan jil uerhen dassan buh anduuddaa urgelj eruul enh, az jargal, sain saihan buhniig husen erooj, ene duun mendchilgeeg ilgeeye.
Ene clip-g youtube deer bairluulsan JoeDuku hemeeh duudee bayarlalaa.
Ene clip-g youtube deer bairluulsan JoeDuku hemeeh duudee bayarlalaa.
Monday, February 18, 2008
"Мэссэнжэр"-ийн сургаалиас
1. Өөрийгөө мэд (Мэссэнжэрээр хэн нэгнээс нь ирсэн үгс)
Ам нэг байхад чих хоёр байдаг юм үгээ мэд.
Амьдрал ганц байхад сонголт олон байдаг юм замаа мэд.
Хань ганц байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд.
Амжилт таныг тосож байхад, алдаа таныг отож байдаг юм өөрийгөө мэд.

Sunday, December 30, 2007
Санта Клаус үнэхээр байдаг уу

Улиран одсон зул сарын баяр, угтан ирж байгаа шинэ жилийн баярыг тохиолдуулан та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөж, энэ баяраар хамгийн завгүй байдаг нэгэн эрхэмийн талаарх сонирхолтой тооцоог дэлгэе. Тавлан сууж, тухлан уншаарай.
- Одоогоор нээгдэж, бүртгэгдээд байгаа цаа бугын аль ч төрөл нисэж чаддаггүй боловч цаашид ангилан зүйлчлэх шаардлагатай 300000 зүйлийн амьд биет байдаг ажээ. Гэвч эдгээрийн ихэнх нь шавьж, бичил биетнүүд юм. Гэхдээ энэ нь Сантагаас өөр хэн ч хараагүй „нисдэг“ цаа бугыг үгүйсгэх шалтаг болохгүй юм.
- Дэлхий дээр 2 тэрбум хүүхэд (18-аас доош насныхан) байгаа ажээ. Гэхдээ Сантагийн ажил муслим, хинди, еврей, буддист хүүхдүүдэд хамаагүй гэж үзвэл зөвхөн 378 сая хүүхэд үлдэх бөгөөд ингэснээр Сантагийн ажил 85%-р буурах юм. Хүн амын тооллогын статистикаас үзэхэд нэг өрхөд дунджаар 3,5 хүүхэд оногдоно гэвэл дэлхий дээр 91,8 сая айл өрх амьдарч байгаа гэж үзэж болно. Харин нэг айлд ядаж нэг сайн жаал байгаа гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх.
- Зул сарын баяраар Санта 31 цагийн турш ажиллах шаардлагатай бөгөөд цагийн ялгаатай бүсүүд, мөн дэлхий тэнхлэгээрээ эргэдгийн ачаар Санта маань бодвол зүүнээс баруун зүгт тойрон энэ нүсэр ажлаа амжуулдаг байж таарна. Энэ нь тэрээр 1 секундэд 822,6 айлаар ороод гарна гэсэн үг юм. Үүнийг тодруулбал хүмүүжил сайтай хүүхэдтэй христосын шашинтай 1 айлаар зочлохын тулд цааны цуваагаа зогсоон, чарганаасаа үсэрч буун айлын яндангаар орж, өлгөөтэй оймснуудыг дүүргээд, сүлд модных нь ёроолд бэлгээ байрлуулж, тэр зуураа ширээн дээр үлдсэн амттанаас амсаад, тэгээд буцаад яндангаараа гарч, чаргандаа суугаад дараагийн айлд очих энэ бүхнийг 1 секундыг 1000 хуваасантай тэнцэх хугацаанд амжуулна ёстой юм. Хэрэв түүний зогсох ёстой 91,8 сая зогсоол (айлууд) дэлхий дээгүүр жигд тархан байрласан гэж үзвэл (мэдээж ийм боломжгүйг бүгд мэдэж байгаа боловч тооцоог хялбарчлах үүднээс ингэж үзлээ) нэг айлаас нөгөө айл хүртлэх зай 0,78 миль (1 миль 1,6 км-тэй тэнцэнэ, иймд 1,25 км болно) ба нийт зай нь 75,5 сая миль (120,8 сая км) болох юм. Гэхдээ энэхүү 31 цаг үргэлжлэх аялалд бид бүхний ядаж 1 удаа хийдэг зүйлийн зогсоол болоод идэш ууш, өөр бусад юмны зогсоолыг тооцсонгүй. Энэ бүхнийг амжуулахын тулд Сантагийн хөлөглөсөн чарга 650 миль/сек (1040 км/сек) хурдтай буюу гэрлийн хурднаас даруй 3000 дахин илүү хурдлах ёстой юм. Энэ хурдтай харьцуулах жишээнүүдийг татвал ертөнц дээр хүний гараар хийгдсэн хамгийн хурдан унаа болох Ulysses сансрын хөлөг (NASA болон ESA-н хамтын бүтээл) 27,4 миль/сек (43,84 км/сек), харин ердийн цаа буга 15 миль/цаг (24 км/цаг) тус тус хурдалдаг байна.
- Сантагийн хөлөглөсөн чарганы ачааг бас сонирхохгүй орхиж болохгүй нь. Хэрэв хүүхэд бүр 2 фунт (1 фунт нь 0,45 кг гэвэл энэ нь 0,9 кг болно) жинтэй дунд зэргийн хэмжээтэй Lego тоглоомны хэртэй зүйл бэлгэнд авна гэж үзвэл Сантагийн чарганд түүнийг өөрийг нь оролцуулахгүйгээр 321300 тн бэлэг ачигдах ажээ. Тэгвэл ердийн цаа буга газар дээр 300 фунтээс (135 кг) илүүгүй ачааг чирэх чадвартай. Харин “нисдэг” цаа бугыг 10 дахин илүү хүнд ачааг чирч чадна гэж мэлзвэл, 8 тэр ч байтугай 9 “нисдэг” цаа байгаад ч дээрх бэлгийг тээвэрлэх боломжгүй юм. Үүний тулд дор хаяж 214200 ширхэг цаа буга шаардлагатай. Энэ олон тооны цаа буга чарганы жинг тооцохгүй байсан ч ачааг нэмж хүндрүүлэн 353430 тн болгох юм. Энэ хэмжээ нь Queen Elizabeth-н (1940-өөд онд бүтээгдсэн далайн усан онгоц) жингээс 4 дахин их ажээ.
- Энэхүү 650 миль/сек (1040 км/сек) хурдтай хурдалж яваа 353430 тн жинтэй цуваа маань ямар их агаарын эсэргүүцэлтэй тулгарахыг тооцоолоё. Агаарын үрэлт нь “нисдэг” цаануудыг маань яг л сансрын хөлөг дэлхийн агаар мандалд нэвтрэх үед үүсдэгтэй яг ижил хэмжээгээр халааж, шарах юм. Эндээс цувааны эхний 2 цаа буга тус бүрдээ 1 секундэд 14,3 квинтиллион жоуль ( 1 квинтиллион нь 10-н 18 зэрэгт тоо) энергийг шингээх ба энэ энерги нь 2 цааг хоромхон зуур галдаад зогсохгүй, ар арын бүх цаануудыг шатааж, энэ их гал дөл, дэлбэрэлтээс чих дүлийрэм чимээ нүргээн үүснэ. Энэ бүхний үр дүнд цааны цуваа ердөө л 1 секундийг 42600 хуваасантай тэнцэх хугацаанд үнсэн товрог болж, алга болох юм. Үүний зэрэгцээ 250 фунт (112,5 кг) жинтэй Санта маань газрын татах хүчнээс 17500,06 дахин их хүчний эрхшээлд орж, чарганыхаа ард 4315015 фунт (1941756,75 кг) хүчээр хадагдах ажээ.
Төгсгөлийн дүгнэлт гэвэл хэрэв Санта маань Зул сарын баяраар бэлэг тараах гэж оролдсон л бол мань эр (Санта) өдийд аль хэдийн талийгаач болсон байх нь. Гэхдээ саяын Зул сарын баяраар Сантагаас бэлэг авсан гэдэгтээ үнэхээр итгэлтэй байгаа хэн бүхэн энэ бичсэнийг няцаах гэж оролдох байх л даа.
Thursday, September 6, 2007
Мэдээлэл, холбооны чиглэлээр гадаадад суралцахыг хүсэгчдэд
Өндөр хөгжилтэй оронд суралцаж, мэдлэг чадвараа хөгжүүлэхийг хүсэгч залуучуудад хэрэг болох байх хэмээн бичсэн (2004.12.10) нэгэн тэмдэглэлээ энэ удаад блог дээрээ байрлууллаа. Зарим нэг процедурийн чанартай мэдээлэл хуучирсан байж болзошгүй гэдгийг анхаараарай.
Гадаадад суралцахад юуны түрүүнд хэлний хангалттай мэдлэг, санхүүгийн баталгаа зэрэг нийтлэг хүчин зүйлээс гадна хувийн зохион байгуулалт, тэвчээр, байнгын тогтвортой ажиллах чадвар маш чухал байдаг.
Германы их, дээд сургуулиудад англи хэлээр суралцах боломж нь электроник, цахилгаан, холбооны инженерийн (electrical engineering) чиглэлүүдээс аваад математик, хими, биолог гэх мэтээр нэлээд олон чиглэл, салбарыг хамардаг. Үүний нэг жишээ нь Дармштадтын Технологийн Их Сургууль (ДТИС) дээрх Мэдээлэл, Харилцаа Холбооны Инженерийн Мастерийн зэрэг олгох сургалт юм. (Information and Communication Engineering - International Master Program)
Эхлээд энэ сургалтын хөтөлбөрийн талаарх „албан ёсны“ танилцуулгыг өгье. Уг хөтөлбөр нь Германд дээрх чиглэлээр суралцах сонирхолтой гадаад оюутнуудад чиглэгдсэн. Нийт 4 семестер үргэлжлэх бөгөөд эхний 3 семестерт лекц, семинар, лабораторийн хичээлүүдийг үзэж, сүүлийн семестертээ магистрын тезис бичиж, хамгаалахаар төлөвлөгдсөн. Магистрын тезис бичихээс өмнө 9 долоо хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн дадлага (internship) заавал хийнэ.
Хичээлүүд нь:
Гадаадад суралцахад юуны түрүүнд хэлний хангалттай мэдлэг, санхүүгийн баталгаа зэрэг нийтлэг хүчин зүйлээс гадна хувийн зохион байгуулалт, тэвчээр, байнгын тогтвортой ажиллах чадвар маш чухал байдаг.
Германы их, дээд сургуулиудад англи хэлээр суралцах боломж нь электроник, цахилгаан, холбооны инженерийн (electrical engineering) чиглэлүүдээс аваад математик, хими, биолог гэх мэтээр нэлээд олон чиглэл, салбарыг хамардаг. Үүний нэг жишээ нь Дармштадтын Технологийн Их Сургууль (ДТИС) дээрх Мэдээлэл, Харилцаа Холбооны Инженерийн Мастерийн зэрэг олгох сургалт юм. (Information and Communication Engineering - International Master Program)
Эхлээд энэ сургалтын хөтөлбөрийн талаарх „албан ёсны“ танилцуулгыг өгье. Уг хөтөлбөр нь Германд дээрх чиглэлээр суралцах сонирхолтой гадаад оюутнуудад чиглэгдсэн. Нийт 4 семестер үргэлжлэх бөгөөд эхний 3 семестерт лекц, семинар, лабораторийн хичээлүүдийг үзэж, сүүлийн семестертээ магистрын тезис бичиж, хамгаалахаар төлөвлөгдсөн. Магистрын тезис бичихээс өмнө 9 долоо хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн дадлага (internship) заавал хийнэ.Хичээлүүд нь:
- Микроэлектроник (Microelectronics)
- Интеграл схемийн үйлдвэрлэлийн технолог (Fabrication Technology)
- Системийн дизайн (Systems Desing)
- Харилцаа холбооны технолог (Communication Technology)
- Харилцаа холбооны систем (Communication Systems)
- Програм хангамж, медиа технолог (Computer Science and Media Technology)
- Мэдээллийн технолог (Information Technology)
гэсэн хоорондоо харилцан холбоотой 7 төрлийн багцад хуваагдсан байх ба үүнээс 4 багцыг сонгож үзэх шаардлагатай.
Элсэлтийн хувьд мэргэжлийн болон хэлний гэсэн 2 шалгууртай. Мэргэжлийн шалгуур нь тухайн элсэгч:
Элсэлтийн хувьд мэргэжлийн болон хэлний гэсэн 2 шалгууртай. Мэргэжлийн шалгуур нь тухайн элсэгч:
- Математик, статистик
- Физик
- Харилцаа холбооны технологийн онол
- Харилцаа холбооны систем
- Сигнал, системийн онол
- Компьютерийн архитектур, зохион байгуулалт
- Электроник, хагас дамжуулагч хэрэгсэл
- Программчлал, программын хэлнүүд
гэсэн чиглэлүүдээр сайн суралцсан, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл манайхаар бол электроник, компьютер, холбооны инженерийн чиглэлээр суралцаж төгссөн эсвэл төгсөх ангийн оюутнуудад илүү дөхөм гэсэн үг. Хэлний шалгуур нь тухайн элсэгч TOEFL 570 (paper based), TOEFL 230 (computer based), IELTS 6.5, Cambridge CPE level C гэсэн болзлыг хангахыг шаарддаг.
Элсэлт 2 үе шаттай явагдана. Эхний шатанд Сургалтыг Зохицуулах Алба (iCE Master Program Coordination Office), Шалгаруулалтын Комисс (iCE Selection Committee) хамтран тухайн элсэхийг хүсэгч элсэлтийн болзлыг хангаж байгаа эсэхийг шалгана. Энэ шалгалтыг давсан элсэгч 2 дахь шатанд Гадаад Оюутны Албанд (Foreign Students’ Office буюу Akademisches Auslandsamt, AAA) бүртгүүлж албан ёсоор оюутан болно. Элсэлтийн процедурыг нарийвчлан дурьдвал:
- Элсэхийг хүсэгч онлайнаар (энэ хөтөлбөрийн Интернет хаягаар орж, www.microelectronic.e-technik.tu-darmstadt.de/ice_master/ ) бүртгэлийн маягт бөглөнө. Бүртгэл амжилттай болсон тохиолдолд онлайн системд нэвтрэх хэрэглэгчийн нэр, нэвтрэх үг авна.
- Үүний дараа диплом, дүнгийн хуулбарын электрон хуулбарыг (сканердсан хуулбар) имэйлээр илгээнэ. Сургуулиа арай төгсөж амжаагүй байгаа ч 6 сарын 15 гэхэд дипломаа аваад, хуулбарыг нь явуулж болохуйц бол энэ тухайгаа мэдэгдэх хэрэгтэй.
- Үүний дараа онлайн тест бөглөх эрхтэй болно. Энэ тест нь манайхаар бол конкурс буюу уралдаант шалгаруулалт гэсэн үг.
- Хэрэв онлайн тестийг амжилттай давбал бүртгэлийн шатанд шилжинэ гэсэн үг. Үүнд элсэлтийн өргөдлөө Гадаад Оюутны Албанд (AAA, www.tu-darmstadt.de/aaa ) онлайнаар бөглөхийн хамт нэмж нэг хувийг өөрөө хэвлэж авна. Уг хэвлэсэн хувиа диплом, дүнгийн хуулбар болон бусад шаардлагатай бичиг баримтын баталгаажсан хуулбарын хамт ААА-д шуудангаар илгээнэ.
- Эдгээр бичиг баримт дараа нь ААА-с Шалгаруулалтын комисст очих ба уг комисс онлайн тестийн үр дүн, суралцсан байдал (диплом, дүнгийн жагсаалтыг үзнэ), товч намтарт (curriculum vitae) шинжилгээ хийсний эцэст уг хөтөлбөрт суралцах эрх олгох эсэхээ шийднэ. Хэрэв эерэг хариу авбал энэ тухай ААА-с элссэн болохыг баталсан албан бичгийг (Zulassung гэж германиар нэрлэдэг) шуудангаар авна. Элсэлтийн онлайн бүртгэл жил бүрийн 1 сарын 15-наас эхлэх ба 7 сарын 31 гэхэд “бүх юм” дууссан байна.
Элсэлтийн явцыг доорх зурагт үзүүллээ.
Одоо уг сургалтын талаарх “бодит байдлыг” өөрийн үзсэнээрээ тайлбарлая. Энэ сургалтын хөтөлбөрийн давуу тал нь Германд (1), англи хэлээр (2) суралцах гэсэн 2 боломж гэж үзэж байна. (1) Германы их, дээд сургуулиуд боловсрол, судалгаа шинжилгээний чанар, чадавхаараа дэлхийд дээгүүрт тооцогддог. Энэ “чанарыг” үнэгүй өгдөг нь олон орны оюутны анхаарлыг татаж, чанартай боловсролыг үнэгүй шахам эзэмших “хорхойг” хөдөлгөдөг нь эргэлзээгүй. Ихэнх сургуулиуд нь саяхнаас төлбөртэй болж эхэлж байгаа. Гэхдээ энэ төлбөрийн хэмжээ дунджаар жилийн 1500 Евро тул бусад өндөр хөгжилтэй орнуудын төвшинтэй харьцуулахад харьцангуй хямдханд тооцогдоно. (2) Англи хэлний суурь сайтай хүнд сургуульд элсэх “оролдлого хийх”-ийн тулд нэмж герман хэл сурах шаардлагагүй. Хэдийгээр Германд суралцаж байгаа ч энэ мастерийн зэргийн сургалт бүх хичээлээ англи дээр үзээд төгсөх боломжийг олгодог. Хэрэв өөрөө хүсвэл герман хэлээр хичээл сонгон үзэх боломж нь нээлттэй. Мэдээж ажил төрөл, амьдралын шаардлагаар герман хэл сурах шаардлага гарах ба орчинд нь байгаа тул илүү дөхөм ч байж болно. Ер нь Монголдоо герман хэлний анхан шатны мэдэгдэхүүн аваад ирэхэд хангалттай. Цаашид гүнзгийрүүлэх эсэх нь өөрийн чинь шийдвэр.
Элсэлтийн журам, явц нь мэдээж Монголынхоос ондоо, тэр болгонд чинь хэлээд өгөх хүнгүй хэцүү байж магад. Гэхдээ энэ гол асуудал биш. Гол “асуудал” суралцахаас эхэлнэ. Сургалт нь чөлөөтэй, зүйрлүүлбэл МУШУТИС-д хэрэгжиж байгаа кредит системийн сургалт учир ямар ч анги, хичээлийн хөтөлбөр байхгүй, семестерийн эхэн бүрд болдог танилцуулах арга хэмжээнээс үндсэн мэдээллээ олж авна. Мэдээж Германд найз нөхөд, хамаатай садантай хүнд ийм хүндрэл гарахгүй ч байж болно.
Энэ мастерийн зэргийн сургалтын хувьд эхний семестерт заавал үзэх ёстой суурь хичээлүүдийг үзэх ба эдгээр нь онолын гүнзгий мэдлэг шаардахын дээр хэрэв семестерийн шалгалтан дээр аль нэг хичээлийн шалгалтанд нь унавал дараагийн семестерт зөвхөн унасан хичээлийн шалгалтаа өгөх хатуу дүрэмтэй. Энэ нь богино хугацаанд хурдан төгсөх гэсэн оюутнуудад үнэхээр саад болдог.
2 дахь семестрээс эхлэн өөрсдөө хичээлээ сонгон үзэх ба дээрх 7 багцаас зөвхөн 4 багцынх нь хичээлийг сонгон үзнэ. Өөрийн сонирхол, чадварт тааруулан сонгодог болоод тэр үү энэ семестерээс эхлэн хичээл хамаагүй хөнгөн болсон мэт санагддаг. Энэ семестерт байх үедээ дадлага хийх газраа өргөдлөө явуулж байх хэрэгтэй. Учир нь өргөдлийн хариу 4-6 сарын дараа ирдэг тул 2 дахь семестрийн завсарлагаанаар дадлагаа хийхээ тохируулах хэрэгтэй. Семестер хоорондын завсарлагаанаар амарна гэсэн ойлголт байхгүй болохыг онцолмоор байна. Энэ үеэр шалгалтууд болдог бөгөөд оюутнууд сууж, давтах нь хичээлийн үеэс ч эрс нэмэгддэг. Жишээ нь энэ үеэр номын санд суух суудал ч олдохгүй хэмжээнд хүрдэг.
Ном сурах бичгийн хувьд англи дээр хичээллэж байгаа гээд олдоц муутай гэх юм огт байхгүй. Харин ч бүх чухал шаардлагатай сурах бичгүүд англи дээр байх нь элбэг байдаг. Герман профессор, оюутнуудын хувьд ч тэдэнтэй англиар ойлголцоход ямар ч хүндрэл байхгүй.
Зөвхөн ДТИС гэлтгүй өөр бусад их сургуулиуд англи хэлээр төрөл бүрийн чиглэлээр мастерийн зэрэг олгох сургалтыг санал болгодог. Жишээ нь:- Computational Science and Engineering at the Technical University of Munchen - http://www.cse.tum.de/
- Communications and Electronics at the Gerhard Mercator University – http://www.uni-duisburg.de/
- Chemical Engineering at the Aachen University of Technology - www.vt.rwth-aachen.de/Master/welc.html
- Mathematics at the University of Karlsruhe – http://www.mathematik.uni-karlsruhe.de/
- гооглээр хайх ...
Эцэст өөрийн сурч, амьдарч байгаа хот Дармштадтын (http://www.darmstadt.de/ ) талаар товч танилцуулья. Газар зүйн байрлалын хувьд Дармштадт нь Германы төв хэсэгт байрлах ба Хэссэн (Hessen) муж улсад харьяалагддаг. Ойр орших томоохон хот гэвэл Франкфурт (Frankfurt am Main, 40 км орчим зайтай). Дармштадтыг албан ёсоор “шинжлэх ухааны хот” (Wissenschaftstadt Darmstadt) гэж нэрлэсэн нь уг хотод Германд төдийгүй дэлхийд нэр бүхий эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрүүд байдагтай холбоотой. Тухайлбал:- European Space Operation Center, ESOC: Европын Сансрын Агентлагийн Газрын Удирдлагын Төв (www.esa.int/SPECIALS/ESOC/ )
- European Organization for the Exploitation of Meteorological Satellites, EUMETSAT: Цаг Агаар, Орчны Шинжилгээний Хиймэл Дагуулын Европын Байгууллага (http://www.eumetsat.int/ )
- Fraunhofer Gesellschaft: Фраунхоферийн Судалгааны Лабораторийн зарим институтууд (http://www.fraunhofer.de/)
- Gesellschaft für Schwerionforschung: Хүнд Ионы Судалгааны Лаборатори (http://www.gsi.de/ )
- Merck KGaA: Европын хамгийн эртний мөн томд тооцогдох эм, химийн бэлдмэлийн үйлдвэр (http://www.merck.de/ )
Сонирхуулахад химийн үелэх системд хүртэл энэ хотын нэр орсон байдаг. Тодруулбал үелэх системийн 4 элементийн нэр нь Европ, Герман, Хэссэн, Дармштадт гэж байдаг. Эдгээр нь: 63 дахь элемент Eu буюу Europium, 32 дахь элемент Ge буюу Germanium, 108 дахь элемент Hs буюу Hassium, 110 дахь элемент Ds буюу Darmstadtium юм. Сүүлийн 2 элементийг (Hs-Hassium, Ds-Darmstadtium) дээр нэрлэсэн Хүнд Ионий Судалгааний Лабораторид 1984, 1994 онд тус тус нээсэн байсан. (http://www.ktf-split.hr/periodni/en сайтаас үелэх системийг үзэж болно.) Энэ лабораторид үүнээс гадна хэд хэдэн элементийг мөн нээсэн ажээ.
Subscribe to:
Posts (Atom)