ХБНГУ-н
Бундестагаас (холбооны парламент)
Европын Холбооны Цэнхэр Карт (ЕХ-ЦК) авах журамыг өөрчлөх хуулийг боловсруулан, 2012
оны 8 сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Үүнтэй уялдан гадаад
иргэдийн оршин суух хуулийн зарим
заалтад өөрчлөлт, нэмэлт орсон байна. Эдгээр өөрчлөлт нь энэхүү ЦК-г авах
нөхцөлийг илүү хөнгөвчилж өгснөөрөө чухал ач холбогдолтой юм.
ЕХ-ЦК гэдэг нь
ажлын зөвшөөрөлтэй оршин суух эрх бөгөөд гол нь ЕХ-ны бус орны өндөр чадвартай
мэргэжилтэнд ЕХ-ны улсуудад ажиллах зорилгоор оршин суух эрхийг баталгаажуулж
өгөхөд чиглэгдсэн. Энэ өөрчлөлтийг оруулах болсон гол шалтгаан нь мэргэжлийн
ажиллах хүчний хомсдолыг багасгах, бууруулах юм.
ЦК-г авах нөхцөл
Дараахь шалгуурыг
хангасан, ЕХ-ны харьяат бус гадаадын иргэн ЦК-г авах эрх нээгдэнэ:
a)
ХБНГУ
эсвэл гадаадад дээд боловсрол эзэмшсэн, эсвэл дээд боловсрол эзэмшээгүй ч дээд
боловсрол шаардлагатай ажил, мэргэжлийн дор хаяж 5 жилийн туршлагатай байх
b)
ХБНГУ-д
жилийн 44800 Евроны цалинтай, эсвэл эрэлттэй байгаа мэргэжлээр (эрдэмтэн
судлаач, математикч, инженер, эмч,
мэдээллийн технологийн мэргэжилтэн) жилийн 34944 Евроны цалинтай тус тус ажлын байртай байна
ЦК авах процедур
Хэрхэн ЦК авах
албан явцыг дараахь жишээн дээр тайлбарлая.
Үүнд: Гал, Дөл хэмээх
хоёр мэргэжилтэн Монголд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг (ШУТИС) төгссөн ба Гал нь ХБНГУ-д мэргэжлийн дагуу ажилладаг бол Дөл нь Монголдоо
инженерийн орон тоон дээр мэргэжлээрээ ажиллаж байгаад улмаар ажлын хүрээгээрээ
дамжуулан ХБНГУ-д жилийн 35000 Евроны цалинтай ажлын байр олсон гэж үзье.
Галын хувьд ЦК
хүссэн өргөдлөө өөрийн оршин суугаа газарын гадаадын иргэдийн асуудал хариуцсан
захиргааны байгууллагад (Ausländerbehörde) шууд гаргана. Хэрэв шаардлагатай гэж үзвэл өргөдлийг гадаадын ажиллах хүч хариуцсан
захиргааны байгууллагаар (Zentrale Auslands- und Fachvermittlung) шалгуулна. Ингээд тавигдсан нөхцөл үнэхээр хангагдсан байвал ЦК-г олгоно.
Харин Дөлийн
хувьд ХБНГУ-д нэвтрэх визийн хүсэлтээ ажлын гэрээ бусад бичиг баримтын хамт
ХБНГУ-с Монгол улсад суух элчин сайдын яаманд зохих журмын дагуу гаргана. Хэрэв
шаардлагатай гэж үзвэл энэ өргөдлийг гадаадын ажиллах хүч хариуцсан захиргааны
байгууллага (Zentrale Auslands- und Fachvermittlung) шалгаж, үнэхээр журамд заасан ажиллах нөхцөл хангагдсан эсэхийг
тогтооно. Үүний эцэст ажиллах зөвшөөрөлтэй нэврэх виз олгогдоно. Дараагийн
шатанд Дөл ХБНГУ-д зорчин ирээд, нэвтрэх визийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө
гадаад иргэдийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад (Ausländerbehörde) ЦК хүссэн өргөдлөө зохих журмын дагуу
гаргана. Энэ өргөдөлд үндэслэн 3 хүртлэх жилийн хүчинтэй ЦК-г шууд олгоно.
ЦК олгох журам
өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зарим хууль тогтоомжид орсон өөрчлөлт, нэмэлтүүд
Их, дээд
сургуулийн оюутнууд, төгсөгчдөд хамааралтай өөрчлөлтүүд:
-
суралцахын
хажуугаар ажиллах хугацааг уртасгасан (хуучин жилд 90 хүртлэх хоног байсныг 120 болгосон, §16
Abs.3 AufenthG)
-
их, дээд
сургууль төгсөгчид (гадаадын
болон дотоодын их, дээд сургуулийн төгсөлт) ажлын байр хайх зорилгоор
ХБНГУ-д 6 хүртлэх сарын хугацаатай зорчих (§18c AufenthG),
o энэ хугацааны туршид оршин суух эрх нь
ямар нэгэн ажлын байрнаас хамааралгүй байхаар олгогдоно
-
ХБНГУ-н их,
дээд сургуулийг төгсөгчид зохих ажлын байр хайх зорилгоор 18 хүртлэх сарын
хугацаатай үргэлжлүүлэн байж болно (§16 Abs.4 AufenthG)
o ажил хайх явцдаа туслах ажил (Nebenbeschäftigung)
хийж болно
Мэргэжлийн
сургууль (betriebliche Ausbildung) төгсөгчдөд хамааралтай өөрчлөлтүүд:
-
ХБНГУ-д мэргэжлийн сургалтанд хамрагдаж төгссөн
гадаадын ажилчин, мэргэжилтэн цаашид ХБНГУ-д ажиллах хүчин болон үлдэж болно
(§27 Abs. 1 Nr.4 BeschV)
-
ХБНГУ-д мэргэжлийн сургалтанд хамрагдаж төгссөн
гадаадын ажилчин, мэргэжилтэн цаашид зохих ажлын байр хайх зорилгоор 1 хүртлэх жилийн хугацаатай үргэлжлүүлэн
байж болно (§17 Abs. 3 AufenthG)
o ажил
хайх явцдаа туслах ажил (Nebenbeschäftigung) хийж болно
Гэр бүлийн
хүмүүст хамааралтай өөрчлөлтүүд:
-
гадаадын
ажилчин, мэргэжилтний гэр бүл хөдөлмөрийн зах зээлд чөлөөтэй оролцоно (§29
Abs.5 Nr.2 AufenthG, §3 BeschVerfV)
-
гэр
бүлийн байдлаар олгогдох, ажлын зөвшөөрөлтэй оршин суух эрхийг авна
o
Холбооны
Хөдөлмөрийн агентлагийн (Bundesagentur für Arbeit) ямар ч оролцоо байхгүй, мөн ямар ч давуу эрхийн
шалгалт (Vorrangprüfung) хийгдэхгүй
Гадаадын ажиллах
хүчин богино хугацаанд байнгын оршин суух зөвшөөрөл авах боломжууд
-
ЕХ ЦК
эзэмшигч 33 сарын дараа (хэрэв
В1 түвшний хэлний мэдлэгтэй бол 21 сарын дараа) байнгын оршин суух
зөвшөөрөл авч болно (§19a Abs.6 AufenthG)
-
ХБНГУ-н их,
дээд сургуулийг төгсөгч мэргэжлийн дагуу зохих ажил, хөдөлмөрийг сургууль
төгссөнөөс хойш 2 жилийн хугацаанд тасралтгүй хийж байсан бол байнгын оршин
суух зөвшөөрөл авч болно (§18b AufenthG)
-
гуравдагч
улсын харьяат ЕХ-ны аль нэг оронд ЦК авсан бол карт эзэмшиж байгаа хугацааг нь
Европын нийгэмлэгт байнгын орших суух зөвшөөрөл авахад нь нэмж тооцно (§9b
Abs. 2 AufenthG)
-
онцгой
тохиолдолд өндөр чадвартай мэргэжилтэнд (ялангуяа гоц эрдэмтэн судлаач) байнгын оршин суух зөвшөөрлийг шууд олгоно (§19
AufenthG)
Цаашид тодруулах бол энэ хуудас руу орно уу.
3 comments:
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая (Говийн ноён хутагт Данзанравжаа)
Titanium Flash Mica - TITanium Art
Titanium Art black titanium rings - titanium plumbing TITanium chi titanium flat iron Art. TITanium Art | TITanium Art ford edge titanium 2021 has a unique blend of metal and crystal. The iconic TITanium titanium tent stakes of Tithon is a
xd400 psycho bunny flat hat,alo yoga leggings,michael kors tasche,nike sko air,dope jakne,crocsargentina,rab argentina,ferrino bike,psychobunnystore tr639
Post a Comment